Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр Чингис зочид буудлын Хурлын танхимд боллоо.Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун болон 21 аймаг, 9 дүүрэг дэх газар, хэлтэс, харъяа газрын дарга нар оролцож, 2017 онд хийсэн ажлаа дүгнэн, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө болон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж илтгэл тавьлаа.