ХБНГУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгээс зохион байгуулсан сургалт семинарт оролцлоо
ХБНГУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгээс 2017 оны 11-р сард “Чанарын
дэд бүтэц–Тогтвортой хөгжил” сэдэвт цахим сургалтанд хамрагдах хүсэлтэй
хүмүүсийн өргөдлийг хүлээн авснаас СХЗГ-ын Стандартчилал, тохирлын
үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Д.Төрмөнх, Тамгын газрын гадаад
харилцааны мэргэжилтэн Б.Галпүрэв, Төв аймгийн СХЗХ-ийн мэргэжилтэн
Ж.Түвшинсүрэн нар шалгарч 2018 оны 03-р сарын 10-наас 17-ны өдрүүдэд
Киргиз улсын Бишкек хотод цахим сургалтанд хэрхэн хамрагдах тухай
зааварчилгаа өгөх семинарт амжилттай оролцоод ирлээ.
Уг семинарт Монгол, Киргиз, Казахстан, Тажикстан, Узбекистан,
Афганистан гэсэн 6 орны мэргэжилтнүүд хамрагдаж ирэх дөрвөн сарын
хугацаанд цахим сургалтанд хамрагдах заавар, зөвлөгөө авлаа.
Сургалтын хаалтын семинар 2018 оны 7-р сард ХБНГУ-ын Берлин, Брауншвайг хотуудад зохион байгуулагдана.