Нийгмийн даатгалын хэлтсээс дүүргийн 32 хорооны хэсгийн ахлагч нарт салбарын хууль тогтоомжид орж буй өөрчлөлтүүдийн талаар сургалт зохион байгууллаа.
Тус хэлтсийн дарга Д.Жаргалсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдтэй хамгийн ойр ажиллаж байгаа хүмүүс бол хэсгийн ахлагч нар. Тиймээс иргэдийн хамгийн их сонирхдог хууль тогтоомжийн талаар мэдээлэл сайтай байх ёстой. Тиймээс энэ сургалтыг хийж байна” онцолсон юм.
Сургалтаар тэтгэвэр, тэтгэмжийн хууль тогтоомжийн талаар танилцуулгыг тэтгэврийн хяналтын байцаагч А.Эрдэнэчимэг, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар хяналт, шалгалтын байцаагч, Н.Батжаргал нар танилцуулга хийлээ.