Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд бүтэц, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр “БҮТЭЭГДЭХҮҮН, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт сарын аяныг 2018.06.04-29-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Сарын аяны хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн салбаруудын хууль эрх зүйн орчныг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн дараахь томоохон ажлуудыг төлөвлөн, 7 бүлэг 62 заалт бүхий ажлын төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна.
Нэг. Зөвлөмж, гарын авлага боловсруулах ажлын хүрээнд:
- Судалгаа шинжилгээ, аж үйлдвэрийн салбарт цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, зөвлөмж боловсруулж хүргүүлэх.
- Эрүүл мэндийн байгууллагуудад рентген шинжилгээний үед бага насны болон өсвөр насны хүүхдийг хэрхэн хамгаалах талаар гарын авлага бэлтгэх, хүргүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
-
Хоёр. Сургалт, семинар зохион байгуулах ажлын хүрээнд:
- “Дэд бүтцийн салбарын улсын байцаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх” нэгдсэн сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах.
- Улсын хилээр нэвтрэх цацраг идэвхт бодисын хууль бус хөдөлгөөнд хяналт тавих, цацрагийн хяналтын төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх сэдэвт сургалт.
- Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, угсралт, ашиглалтын байдалд авах арга хэмжээ сэдэвт сургалт зохион байгуулах.
- Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд ажиллах төрийн байгууллагын албан хаагчдад цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах сэдэвт сургалт зохион байгуулах.
- Нийслэл хотод Дулааны цахилгаан станцын хаягдал үнс ашиглан үйл ажиллагаа явуулж буй барилгын материал үйлдвэрлэгчдийг хамруулан “Барилгын материалаас үүсэх шарлагаас хүн амыг хамгаалах” сэдэвт сургалтыг зохион байгуулах.
Гурав. Хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хүрээнд:
- Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, тулгарч байгаа асуудлаар санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулах.
- Нийслэл хотод Дулааны цахилгаан станцын хаягдал үнс ашиглан үйл ажиллагаа явуулж буй барилгын материал үйлдвэрлэгчдийг хамруулан “Барилгын материалаас үүсэх шарлагаас хүн амыг хамгаалах” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах.
Дөрөв. Хяналт шалгалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:
- Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах ажлын хүрээнд Зочид төлөөлөгчид байрлах 29 зочид буудлын хүнс, эрүүл ахуй, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулах.
Тав. Сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээлэл хийх ажлын хүрээнд:
- Авто зам болон цацрагийн аюулгүй байдлын талаар нэвтрүүлэг зохион байгуулах.
- Барилгын материалын чанар, аюулгүй байдал, цацрагийн зөвшөөрөгдөх үзүүлэлтийн талаар барилгын материал үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт зориулсан нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зэрэг болно.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР