Бүтээн байгуулалтын жилд ахмад настан руу чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Айргийн амралтад Ахмадын сувилалын шинэ байрыг барьж байна. Барилгын ажил 30 хувьтай явж байгаа бөгөөд 7 сарын 18-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгөх юм. Орчин үеийн чанар стандартад нийцсэн, эрүүл мэндэд элдэв муу нөлөөгүй, бороо ус нэвтэрдэггүй, ая тухтай шинэ байрандаа ахмадууд маань амарч сувилуулах сайхан нөхцөл бүрдэнэ. Гүйцэтгэгчээр Тангад араа ХХК ажиллаж байна.
@#Бид_хамтдаа_бүтээн_байгуулна_2018