ХАБЭА-н нийцтэй байдлын судалгаа авч байна

Нэмэгдсэн: 2018-06-20

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ХАБЭА-н үндэсний 5 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарт ажиллагсдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор салбарын ХАБЭА-н бодлогын баримт бичиг боловсруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй нийт аж ахуйн нэгжүүдийн дунд ХАБЭА-н нийцтэй байдлын судалгааг гаргаж, үр дүнд суурилсан хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна.

Иймд аж ахуйн нэгж, ажилтнууд та бүхэн дараах судалгаанд идэвхитэй оролцож, хамтран ажиллана уу. Холбогдох ажилтан УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын мэргэжилтэн Н.Амартуул /264056/.

Судалгаа өгөх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeohq5TmlaAgfwImkFRN5fpq3Fh7mcb0UL5ZYykDg1Mxmh7TA/viewform

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл