2018 он Өмнөговьчуудын хувьд Бүтээн байгуулалтын жил иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүр бүтээлч ажлыг санаачлан хийж байна. Өмнөговь аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олон Ахмадын сувилалын чийрэгжүүлэлтийн танхимыг бүрэн засварлаж ахмад настнуудын амарч сувилуулах таатай орчныг бий болгохын зэрэгцээ налуу шат, бариулыг хийж хүртээмжтэй орчныг бүрдүүлжээ. Мөн байгууллагын өрөө танхимыг бүрэн засварласнаар иргэд ая тухтай, таатай орчинд үйлчлүүлж байна. Түүнчлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, цэцгийн мандал хийж, мод тариалсан байна.