“Монголын хүмүүнлэгийн өдөр”-ийг угтаж зарласан “Хүнлэг сэтгэл-Хүмүүнлэгийн өргөө” аянд идэвхтэй оролцсон төр захиргааны байгууллага, гишүүд дэмжигчид, ивээн тэтгэгч гишүүд, хандивлагч, сонгуультан, сайн дурын идэвхтнүүд, багачууд, өсвөр, залуучуудын улаан загалмайн гишүүд, хүмүүнлэгийн гишүүн байгууллага, иргэний нийгэм, бизнесийн салбар, аж ахуйн нэгжүүд, хувь хүн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, байгууллагын хамт олон та бүхэн хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж, бие сэтгэл, хөрөнгө, хүч хөдөлмөрөө зориулж, үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлье.
Дүүргийн Улаан загалмайн хороо нь гишүүд дэмжигчид, хандивлагчдынхаа итгэлийг олж, хувь хүнийг өсөж дэвжих, олон түмэнд танигдахад нь гүүр болж, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрээрээ бахархах бусдыг хошуучлах үзлийг төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирлээ.
Бусдын тусын тулд бие сэтгэлээ зориулж, оюун санааны гэгээрэл, сэтгэлийн амар амгалан, энэрэл нигүүлслийг хайрлаж, хүмүүсийг ёс суртахууны шинэ хандлагад уриалан дуудсан "Хүмүүнлэгийн үйлстэн" байгууллагуудаа танилцуулж байна.
Байгууллага
1. Ц. Мөнхтогоо даргатай СХД-ийн Хэрэглэгчдэд үйлчилэх төв /Эрчим хүч/-ийн хамт олон
2. Б.Мөнхцэцэг даргатай Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хамт олон
3. Б.Мөнхбаяр даргатай Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон
4. Г.Ганхүү даргатай Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олон
5. Ж.Болортуяа даргатай Эрүүл мэндийн төвийн хамт олон
Хороо
1. Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 8-р хорооны хамт олон
2. Х.Эрдэнэтуяа Засаг даргатай 14-р хорооны хамт олон
3. Э.Ниндэв Засаг даргатай 17-р хорооны хамт олон
4. М.Энхманлай Засаг даргатай 4-р хорооны хамт олон
5. Д.Ганбат Засаг даргатай 13-р хорооны хамт олон
Ерөнхий боловсролын сургууль
1. Ш.Сарантуяа захиралтай 62-р сургуулийн хамт олон
2. Ч.Хишигмаа захиралтай 65-р сургуулийн хамт олон
3. Д.Энхжаргал захиралтай 104-р сургуулийн хамт олон
4. Э.Энхтуяа захиралтай 107-р сургуулийн хамт олон
5. Г.Цагаанцоож ерөнхий захиралтай “Ирээдүй” цогцолбор сургууль
Цэцэрлэг
1. С.Энх Ариун эрхлэгчтэй 110-р цэцэрлэгийн хамт олон
2. Ц.Мөнхжаргал эрхлэгчтэй 55-р цэцэрлэгийн хамт олон
3. Н.Нарангэрэл эрхлэгчтэй 113-р цэцэрлэгийн хамт олон
4. Б.Ганхуяг эрхлэгчтэй 107-р цэцэрлэгийн хамт олон
5. Ж.Соёлмаа эрхлэгчтэй 125-р цэцэрлэгийн хамт олон
Гишүүнчлэл, Хандив, хамтран зохион байгуулсан үйл ажиллагаа, аяны хугацаанд тайлангаа өгсөн үзүүлэлтүүдийг үндэслэн эхний 5 байрыг танилцуулж байна. Аянд идэвхтэй оролцсон байгууллагуудыг тухай бүрт талархаж, цахим сүлжээнд нийтэлсэн болно.
Талархлын арга хэмжээнд хүрэлцэн ирж, хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч нарт шагнал гардуулсан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Тамгын газрын дарга, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөлийн дарга Д.Төмөрбаатар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Иргэний оролцооны хэлтсийн дарга Э.Нансалмаа нарт талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе. Мөн шагнал авсан байгууллагын хамт олон, оролцсон бүх хүмүүст зориулж ая дуугаа өргөсөн дүүргийн УЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн МУГЖ Д.Галсантогтох танд талархалаа илэрхийлье.
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА