Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, “Жаргалант” тосгон үүсгэн байгуулагдсаны ойн өдөрлөг боллоо.
Өдөрлөгийн хүрээнд хүчит 64 бөхийн барилдаан болж Хөвсгөл аймгийн Галт сумын Монгол Улсын начин Ч. Хөхчилэнгэр түрүүлж, Завхан аймгийн Их уул сумын Монгол улсын Начин Б. Бадамсүрэн үзүүрлэсэн.
Түүнчлэн идэрчүүдийн 64, 10-аас доош насны 24 бөхийн барилдаан болж, 6 насны морьд уралдан өргөн дэлгэр наадам боллоо. Өдөрлөг наадмын үеэр дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа.