Монгол Улсын Засгийн газараас Нээлттэй засгийн түншлэлийн 2018-2020 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-г 8 дугаар сард багтаан батлан гаргахаар ажиллаж байна. Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлийн зарчим, шаардлагын дагуу төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн тэгш оролцоонд тулгуурлан НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулж, төлөвлөгөөний төсөлд тусгах зорилт, арга хэмжээний төсөлд санал авах ажиллагаа явагдах тул mongoliaogp@gmail.com хаяг болон 260124 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ үү!
Биечлэн оролцогчдын тоо хязгаартай тул Та саналаа цахим хэлбэрээр өгөх боломжтой бөгөөд хэлэлцүүлгийн хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл, дэлгэрэнгүй мэдээллийг www.zasag.mn/tunshlel; https://www.facebook.com/OGPMongolia/ цахим хуудаснаас авч, саналаа мөн хаягаар 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирүүлэх боломжтой.
Хэлэлцүүлэг 2018 оны 7-р сарын 09-ны 09:00-13.00 цагт “Улаанбаатар зочид буудал”-д болно.