С.Удвалын нэрэмжит Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн дэргэд урлагийн заал бүхий 100 хүүхдийн шинэ цэцэрлэг барих ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд барьж байгаа цэцэрлэгийг Суварган говь ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 1,4 тэрбум төгрөгөөр санхүүжиж байгаа юм. Явган хүний зам, гаднах 340 метр хашаа, тоглоомын талбайг байгуулж цэцэрлэгийг 8 сарын сүүлээр ашиглалтад оруулах юм байна.
@#Бид_хамтдаа_бүтээн_байгуулна_2018