Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Ш.ДАРХАНБАТ Улсын аварга Г.Эрхэмбаяраар 5 давж МОНГОЛ УЛСЫН НАЧИН болсон. Тэрбээр өнгөтэй сайхан наадаж МУ-ын Начин болсныхоо баяр бахдалыг хуваалцаж нэгдүгээр ангид элсэн орж буй 150 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулан өглөө. Хамгийн том хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт байдаг.
Хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн МУ-ын Начин Ш.Дарханбатдаа монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээж байхын ерөөлийг өргөе.Өмнөговь нутгаас улсын цолтон бөхчүүд олон төрөн гарах болтугай.