Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар хуралдаанаар
хотын болон газар тариалан, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар
хэлэлцлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий мэдээлж, газар тариалангийн салбар 67.7 хувь, мал аж ахуйн салбар 73 хувь буюу нийт 70.3 хувийн гүйцэтгэлтэй /2018.8.21/ байна гэлээ.
2018-2019 онд Орхон аймагт 130.3 толгой мал өвөлжинө. Нийт 8000 тн байгалийн хадлан бэлтгэхээс Баян-Өндөр сум 3000 тн, Жаргалант сум 5000 тн өвс бэлдэнэ. Хадлан хураах техникийн бэлэн байдлын үзүүлэлт 85 хувьтай байна. Харин аймаг болон сумын “Аюулгүйн нөөц”-д 220 тн өвс, 70 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Хөрш зэргэлдээ Булган, Сэлэнгэ аймагт 466 өрхийн 72.9 мянган толгой мал өвөлжинө. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 төрлийн вакцины тарилгад орон нутгаас 38.2 сая төгрөг төсөвлөжээ.
Энэ хавар 4266.4 га талбайд тариалалт хийж ургалт 94.7 хувьтай байна. Үүнээс 3362 га-д улаан буудай тариалсанаас нэг га-аас 17.9 цн, төмс 350 га-д тариалсанаас 106 цн, хүнсний ногоо 317 га талбайд тариалсанаас 117 цн, тэжээлийн ургамал 141 га талбайд тариалсанаас 13 цн хураан авахаар урьдчилсан дүн гарчээ. Тодруулбал, улаанбуудай 6039.9 тн, төмс 3701.3 тн, тэжээл 183.3 тн, хүнсний ногоо 3704.6 тн авах гэнэ.
Erdenet.mn