Нийслэлийн хэмжээнд энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарлаж иргэдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын
газраас иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг
амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг ‘’ЭНУГ Консалтинг’’ өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч
н.Оюун-Эрдэнэтэй хамтран дүүргийн Тамгын газрын байранд зохион байгуулсан
бөгөөд өдөрлөгт 40 гаруй
иргэн хамрагдаж, тус өдөрлөгт хамрагдсан иргэдийг
хууль, эрх зүйн гарын авлага мэдээллээр хангасан байна.
Энэ үеэр иргэд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн асран хамгаалагч
тогтоолгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мөн газар өмчлөх зэрэг асуудлаар түлхүү хуулийн зөвлөгөө, мэдээлэл авчээ.