Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.1-д “Зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжин олон улсын стандартад нийцсэн арбитрын тогтолцоог нэвтрүүлж, бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаална.” зорилтын хүрээнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.68-д “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг олон улсын стандартад нийцсэн гэрээ боловсруулах, үйл ажиллагааны явцад үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар мэдлэг олгох, чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах ажлын хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь “Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитртай хамтран 2018 оны 09 сарын 25 өдрийн 09:00-14:00 цагийн хоорондХууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд “Иргэний эрх зүйн харилцаан дахь төрийн оролцоо ба төр, хувийн хэвшлийн хоорондын гэрээнээс үүссэн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтаар “Гэрээнээс үүссэн маргаан түүний өнөөгийн практик”, “Гэрээнээс үүсэх эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга замууд арбитрын оролцоо” сэдвээр Өмгөөлөгч арбитрч Б.Батбаяр, А.Оюунчимэг нар илтгэл тавьж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, судлаачид, хуульчид оролцлоо гэж Улаанбаатар хотын хөгжлийн корпорацаас мэдээллээ.