Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг угтан Баянзүрх
дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс
ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх,
авлигаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах,
сурталчлах, авлигатай тэмцэхэд залуу үеийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, шинэ
санал санаачлагыг дэвшүүлэх зорилгоор ‘’Авлигын эсрэг би’’ эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээнийг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдын дунд явуулах бөгөөд энэ сарын 8-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд эссе бичлэгийн материалыг дүүргийн Тамгын газрын 1 давхар 111 тоот болон www.bzd.khuulizuintasag@gmail.com цахим хаягаар хүлээж авна.
Дашрамд тус тэмцээний шагналыг сан өндөр бөгөөд эхний 4 байрыг шалгаруулна. Иймд дүүргийн ерөнхий боловсролын 11,12 дугаар ангийн сурагчдыг ’’Авлигын эсрэг би’’ эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51-264145, 88950294, 88006135 дугаараас авна уу!