Сонгинохайрхан дүүрэг
гэр хороолол бүхий хороодынхоо иргэдэд зориулан өчигдрөөс эхлэн "Утааны
эсрэг ээж, аавууд" ТББ-тай хамтран "Гэр байшингаа дулаалцгаая" сургалтыг
эхлүүллээ.
Сургалт 11 дүгээр
сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 22 хорооны 1000 өрхөд
зохион байгуулахаар төлөвлөсөн ба 11-ний өдрийн сургалтад 110 иргэн
хамрагдлаа.