Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд зохиогдож буй аяны хүрээнд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны газруудад “Хүнсний аюулгүй байдал”, “Хуванцар савны чанар, аюулгүй байдал”, “Худалдааны салбарын хууль, эрх зүйн орчин”, “Ажилтны нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүй”, “Хоолон дахь давс, сахар өөх тосны хэрэглээг бууруулах” нь сэдвүүдээр салбарын сургалтыг зохион байгуулав. Сургалтыг Ажил олгогч эздийн холбоо, Эрүүл мэндийн газар, Сайншанд сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулжээ.