Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу НМХГ-ын дэд даргын баталсан “Цацрагийн аюулгүй ажиллагааны соёлыг сурталчлах” хөтөлбөрийн хүрээнд “Интермед” эмнэлгийн дүрс оношилгооны тасаг, шүдний кабинетийн үйл ажиллагаатай танилцаж, рентген кабинетуудын цацрагийн анхааруулах санамж тэмдгийг Монгол улсын стандарт MNS ISO 361:2001-д нийцүүлэн солиулжээ. Мөн инженер техникийн болон цацрагтай ажиллагчдад цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг зөв зүүж хэвших, рентген зураг авахдаа хувийн дозиметрийг зүүсэн эсэхээ шалгах, хүүхдэд рентген оношилгоо хийхэд эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлийг авах, өвчтөн, үйлчлүүлэгдэд цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг зүүж хэрэглүүлэх цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.