Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо шилдгээр шалгарав

Нэмэгдсэн: 2018-10-17

Нийслэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилгоор нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагчдын дунд зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Хорооны үйл ажиллагааны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 10 бүлгийн 65 үзүүлэлтээр,  хэсгийн ахлагч нарын багийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 5 бүлгийн 44 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

“Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдаан удирдамжид заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 15 агентлаг, УСУГ, ОСНААУГ зэрэг нийт 18 байгууллага үнэлгээ өгөх замаар нийслэлийн 2018 оны шилдэг хороог шалгаруулав.

Нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо” болзолт уралдаанд нэгдүгээр байрыг Чингэлтэй дүүргийн 16-р хороо, хоёрдугаар байрыг Хан-Уул дүүргийн 13-р хороо, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн 5-р хороо эзэлсэн бол Тусгай байрт Сүхбаатар дүүргийн 5, 3-р хороо, Сонгинохайрхан дүүргийнийн 7-р хороо, Баянзүрх дүүргийн 9-р хороо, Налайх дүүргийн 7-р хороо, Баянгол дүүргийн 6-р хороо, Хан-Уул дүүргийн 1-р хороод орсон байна.

Харинй нийслэлийн 2018 оны “Хэсгийн ахлаг нарын шилдэг баг” болзолт уралдаанд Хан-Уул дүүргийн 7-р хороо нэгдүгээр байрыг, Чингэлтэй дүүргийн 19-р хороо хоёрдугаар байрыг, Баянгол дүүргийн 15-р хорооны хэсгийн ахлагчид гуравдугаар байрыг эзэлжээ. Түүнчлэн СХД-ийн 31, 15-р хороо, Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Баянгол дүүргийн 7-р хороо, Багахангай дүүргийн 1-р хороо, Баянзүрх дүүргийн 4-р хорооны хэсгийн ахлагчид тусгай байрын эзэд болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл