Сонгинохайрхан дүүрэгт айлчилж буй ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлар дүүргийн нарийн бичгийн дарга Ли Тэи Чүнь тэргүүтэй төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нарийн бичгийн дарга Ли Тэи Чүнь Хайлар дүүргийн даргыг мэндчилгээг уламжилсан байна. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийг шинэчлэн төлөвлөхөд Хайлар дүүргийн төлөвлөлтийн туршлага бидэнд маш их хэрэгтэй гэдгийг онцлон хэлжээ.