2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын төрийн ордонд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн” нь яам агентлаг, аймаг нийслэл, сум, дүүргүүдийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын 600 гаруй төлөөлөгчдийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин албан ёсоор нээн үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболдын илгээлтийг эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр танилцуулав. Зөвлөгөөний үндсэн илтгэлийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр тавив. Мөн УИХ-ын гишүүн, МХЭАХННХ-ны ерөнхийлөгч Т.Аюурсайхан, МХЭАХНҮХ-ны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд илтгэл мэдээлэл тавин оролцов.
Монгол Улсын УИХ-аас 2008 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг бөгөөд Цахим орчин-худалдаа, техникийн хурдацтай хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэх мэт асуудлаас шалтгаалан олон улсын түвшинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах, өөрчлөх шаардлагатай байгаа юм. Иймд зөвлөгөөнөөр засвар өөрчлөлт орсон заалт тус бүрийг ШӨХТГ-ын ХЭХГ-ын дарга Ц.Лхагвасүрэн танилцуулж, орон нутаг, аж ахуй нэгжийн нийт 20 гаруй төлөөлөл нээлттэй санал хэлэн оролцов .
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР