Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих орон тооны бус салбар зөвлөлийн дарга, гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн улсын байцаагчдад сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад 21 аймаг, нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцлоо.
Сургалтад Нийслэлийн прокурорын газраас “Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдал, гол анхаарах асуудлууд”, Үндэсний хөгжлийн газраас “Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх төлөвлөлтийн үйл ажиллагаа”, Эрчим хүчний зохицуулах хорооноос “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудал”, Орхон аймаг, Сүхбаатар дүүргийн ЗДТГазраас “Орон тооны бус салбар зөвлөлийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, туршлага, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудал”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хяналт тавьж ажилладаг хуулиудын хэрэгжилт, анхаарах зүйлс”, “Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн анхаарах асуудлууд”, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх арга зам” сэдвүүдээр тус тус илтгэл мэдээлэл тавьж, санал мэдээлэл солилцов.