Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Тээврийн цагдаагийн алба хамтран нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдэж буй зөвшөөрөлгүй худалдаа, наймааг зогсоох ‘’Хяналт-Шалгалт’’ арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд ерөнхий төлөвлөгөөг гарган хяналт шалгалтын цэгийг гарган ажиллаж байна. Тухайлбал замын зорчих хэсэг болон явган зорчигчдын зам дээр, уулзвар гарц хааж худалдаа наймаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд мэдэгдэл хүргүүлж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.