Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн
эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл
мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ийг
жил бүрийн эдгээр өдрүүдэд шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн шагнал
гардуулах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын
орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар,
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг
даргын орлогч Б.Наранчулуун болон Эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага, өрх, иргэний
төлөөллүүд оролцлоо.
Энэ удаагийн шалгаруулалтад Баянзүрхчүүд амжилттай оролцож 12 шагналын эзэн болжээ. Тухайлбал дүүргийн 62,63 дүгээр цэцэрлэгүүд ‘’Эрүүл мэндийг дэмжигч байгууллага’’-аар шалгарсан бол ‘’Эрүүл мэндээ дээдлэгч өрх’’-өөр С.Сүрэнхор, Д.Пүрэвдорж, Ц.Оргил болон 21 дүгээр хорооны иргэн Ч.Түвшинжаргал нар тодорсон байна. Харин ‘’Эрүүл мэндээ дээдлэгч иргэн’-ээр Ж.Энхтайван, С.Цэрэндолгор, Ш.Ариунаа мөн 16 хорооны ирuэн Э.Сэргэлэн, 1 дүгээр хорооны иргэн Р.Намуунсүрэн болон 26 дугаар хорооны иргэн Ц.Халиун нар тус тус шалгарсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.