Сургууль цэцэрлэгийн хүүхдэд эрүүл, шим тэжээлтэй хоол өгөх, хоолны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар санаачилан БСУГ, ЭМГ-тай хамтран аймгийн бүх сургууль, цэцэрлэгийн тогооч нарт сургалт зохион байгуулж байна. Сургалтад сургууль, цэцэрлэгийн 64 тогооч хамрагдаж байгаа бөгөөд ШУТИС-ийн мэргэжлийн багш нар онол дадлагын хичээлийг хослуулан зааж буйгаараа илүү үр дүнтэй болж байна.