Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд заасны дагуу Өмнөговь аймагт ахмадын өдрийн үйлчилгээ, гэрийн асаргаа сувилгааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын саран ээж нийгэмлэгийн Өмнөговь аймаг дахь салбар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. 2017, 2018 онд нийт 120 гаруй ахмад настанг 10 хоногийн ахмадын өдрийн үйлчилгээ, асаргаа сувилгаанд хамруулжээ. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дасгал хөдөлгөөн, ой санамжийг сайжруулах хичээл, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх олон төрлийн сургалт арга хэмжээг хийхээс гадна мэргэжлийн эмч нар үзэж оношилж эмчийн зөвлөгөө өгдөг байна.