2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд Монгол Улсад суугаа БНХАУ-ын бүрэн эрхт элчин сайд ноён Шин Хай Минтай албан уулзалт хийлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2015 оноос эхлэн БНХАУ-ын өрсөлдөөн болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн эрх бүхий байгууллагатай харилцан ойлголцол хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа юм. 2018 онд тус байгууллага нь “Зах зээлийг хянан зохицуулах ерөнхий газар” болж бүтцийн шинэчлэлт хийсэн бөгөөд 11-12 дугаар саруудад хамтын ажиллагааг бэхжүүлэх, санамж бичгийг шинэчлэн байгуулах үүднээс харилцан албан айлчлалыг хийхээр төлөвлөж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд Ноён Шин Хай Мин хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг дэмжин, бид бүхний цаашид хэрэгжүүлэх албан хаагчдыг чадавхжуулах хурал, сургалт болон хамтын ажиллагааны бусад асуудлаар хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР