Хэнд ч хооллох, худалдаа хийх гэж орсон газар нь ариун цэвэр муу байх зэргээр таагүй сэтгэгдэл төрүүлэх, тэр үед хаана хандахаа мэдэхгүй тохиолдол тулгардаг. Тэгвэл иргэн танд “Хяналтын байцаагч” хийх эрх, дутагдлыг засаж залруулахад хувь нэмрээ оруулах боломж бий. МХЕГ-аас учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг нэвтрүүлэн ажиллаж байна. Та тус газрын цахим хуудаст /www.inspection.gov.mn/ хандан “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг бөглөн хяналт тавиарай. Жишээ нь байгууллагын цахим хуудасны “Хяналт шалгалт” цэсний “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-т байршуулсанхүснэгтээс “Хоол үйлдвэрлэлийн газрыг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас”-ыг татан авч танд үйлчилж буй тогооч, үйлчлэгч ажлын байрандаа ээмэг, бөгж, зүүлт, бугуйн цаг, гар утас хэрэглэхгүй байх, хумсаа ургуулж будаагүй байх зэрэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд хариулан илгээснээр хяналтыг хялбархан тавих боломжтой юм. Мөн МХЕГ-ын 1800-1286 дугаарт хандах /энгийн утасны тарифт/ боломжтой.