Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 77.4 хувийн биелэлттэй гэж үзэж, тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэлээ.
2019 онд аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт баталж, аймгийн 15 сумын 59 багийн нутаг дэвсгэрийн хилийн заагийн эргэлтийн цэгийн баталж, Гурвантэс сумын хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж сайжруулах зорилгоор 5 дугаар баг буюу “Бага-Овоо” нэртэй багийг шинээр байгууллаа.
Мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх гүний ус ашиглахыг хязгаарлах тухай” 2018 оны 89 дүгээр тогтоолыг хэлэлцэж усны нөөцийг хэмнэх, байгалийн аясаар нөхөн сэлбэгдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор шинээр байгуулагдаж буй уул уурхайнуудад үйлдвэрлэлийн зориулалтаар хоногт 100 шоо метрээс дээш ус ашиглахыг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд хориглолоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны төсвийн тухай 2017 оны 5/4 тогтоолын зарим хавсралтыг хүчингүй болгож, өөрчлөлт орууллаа.