Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын Солонгосын
бодлогын төвийн ерөнхий захирал Бэ Ёон Сү тэргүүтэй төлөөлөгчдийг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлага хүлээн авч албан
уулзалт хийлээ.
Албан уулзалтаар 2019 онд Монгол Улсад тус
байгууллагын дэмжлэгтэйгээр өрсөлдөөний чиглэлээр олон улсын хурал
зохион байгуулах, түүний бэлтгэл ажлыг
хангах талаар хэлэлцсэн юм. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын албан хаагчдад тус байгууллагын зүгээс үйл ажиллагааны бүтэц,
2019 оны ажлын төлөвлөгөөг танилцуулав.
Тус олон улсын хурлыг
зохион байгуулснаар олон улсын өрсөлдөөний байгууллагын шинжээч
мэргэжилтэнд Монгол Улсын өрсөлдөөний орчныг танилцуулах, харилцан
туршлага солилцох, олон улсын түвшинд хамтран зах зээлийг судлан албан
хаагчдийг чадавхжуулах бүрэн боломж бүрдэх юм.
2019 оны 9 дүгээр
сард Монгол Улсад “Өрсөлдөөний хязгаарлалт” сэдвийн хүрээнд олон улсын
өрсөлдөөний байгууллагын шинжээчид, улсын байцаагчдыг хамруулсан олон
улсын хурлыг зохион байгуулахаар тогтлоо.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР