Ардчилсан Үндсэн хууль баталсны 27 жилийн ойн өдрүүд тохиож байна. Анх 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын АИХ-аар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ардчилсан Үндсэн хуулийг дагаж мөрдсөн түүхтэй
Ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хууль, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн оюутнуудын дунд “АХА” танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлгийг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Нэвтрүүлэгт Монгол Улсын их сургууль, Шихихутуг их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн нийт 40 гаруй оюутнууд оролцсон бөгөөд Үндсэн хууль, нийслэл хот, танин мэдэхүйн олон асуултад амжилттай хариулж тэмцээний нэгдүгээр байрыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Дашням, хоёрдугаар байрт Шихихутуг их сургуулийн 3Б бүлгийн оюутан Д.Болорчимэг, гуравдугаар байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гуравдугаар курсийн оюутан Ө.Ариунболор нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулав гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.