MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
      • Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв
    • Засгийн газар
      • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      • Барилга, хот байгуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсрол, шинжлэх ухааны яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
      • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёлын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • covid-19

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбоосгүй замын холболтууд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллалаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбоосгүй замын холболтууд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллалаа

    Мэдээ 2023-05-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-ны бямба гаригт нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”, “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд” зэрэг төслийн хүрээнд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллаж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй танилцлаа. Ерөнхий сайдын хамт УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болон асуудал хариуцсан сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга зэрэг албаны хүмүүс “Сэлбэ” дэд төв, Буянгийн зам, Алтай хотхон, Энгельсийн гүүрийн урд уулзвар, Үйлдвэрийн гудамж буюу “Улаанбаатар менежмент” ХХК-ийн урд талын автозамын уулзвар, Туул голын шинэ гүүр зэрэг хэд хэдэн байршилд ажиллав. Энэ үеэр Ерөнхий сайд голын урсац зэрэг байгаль орчны асуудлыг сайтар тооцож, явган хүний гарц, дугуйн зам,  гэрэл дохионы удирдлага зэрэг зохион байгуулалтыг тооцоолж иргэдийн ая тухтай байдлыг хангахад анхаарах хэрэгтэй гэлээ.
    Барилга,  хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд барих зам, нүхэн гарц, холбоос гүүр, гүүрэн байгууламжийн төлөвлөлтийг танилцуулж, голын эрэг рүү шахаж барьсан байгууламж, зөвшөөрөлгүй барилга, дулааны шугам хоолой, төмөр замын гарам давхцах зэрэг асуудал байгааг хэллээ. Тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар  холбогдох мэргэжилтнүүд, салбарын сайд нар байр сууриа илэрхийлж санал солилцсон.  Хууль бус нэг барилгаас болоод хотын төлөвлөлт алдагдана гэдэг улсад хохиролтой. УГТЭ-ийн урд тал, төмөр замын дундах газрууд болон Сэлбэ голын дагуу газар өгсөн нь нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Энэ бол түгжрэлийн үндэс. Ийм асуудал ахин гаргахгүйн тулд нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудыг эзэдтэй нь, зөвшөөрөл олгосон даргатай нь хамт зарлаж, олон нийтийн алдагдсан боломжийг нэхэмжлэх хэрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.


    Мөн “Өнгөрсөн хугацаанд нэгдсэн төлөвлөлтгүй явсны гор өнөөдөр гарч байна. Улаанбаатар хотын нийт авто зам 1200 гаруй километр урт. Энэ бол хэд хэдэн тойрог замтай дүйцэхүйц авто зам. Гэтэл холбоосгүй зам маш олон байна. Хотын 2040, 2050 оны төлөвлөлтийг олон улсын архитекторуудтай  хамтарч, нарийвчлалтай гаргах нь зүйтэй. Хот төлөвлөлтийг зөв болгох суурийг одоо тавихгүй бол оройтно. Дээрх төслүүдийн хүрээнд бүтээн байгуулалт хийхдээ тухайн уулзвар, чиглэлийн ачааллыг харгалзан ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй” гэлээ.
    Ерөнхий сайд автозамын нөхцөл байдал, төслийн явцтай танилцсаны дараа Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг тэнцвэржүүлэх талаар албан хаагчидтай санал солилцож, санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулахыг даалгав.


      

     
     
     
     
     
     
     
     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо

    2023-05-31 10:47:00

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

    2023-05-30 11:36:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

    2023-05-29 14:52:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ

    2023-05-29 14:12:00

    Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

    2023-05-27 13:48:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна

    2023-05-27 12:28:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна

    2023-05-26 12:38:00

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулахад анхаарч байна

    2023-05-25 16:50:00

    Шинэ мэдээ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал боллоо
    2023-05-31 10:47:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА
    2023-05-30 11:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ
    2023-05-29 14:52:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ
    2023-05-29 14:12:00
    Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2023-05-27 13:48:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна
    2023-05-27 12:28:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна
    2023-05-26 12:38:00
    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулахад анхаарч байна
    2023-05-25 16:50:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай
    2023-05-25 14:05:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    ЯАМД
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • Барилга, хот байгуулалтын яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсрол, шинжлэх ухааны яам
    • Гадаад харилцааны яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Сангийн яам
    • Соёлын яам
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2023 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!