2013-2014 оны хичээлийн жилийн нээлт уламжлал ёсоороо 09 дүгээр сарын 01-ний өдөр боллоо. Манай аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 5 сургуульд урьдчилсан мэдээгээр 3004 хүүхэд, улсын 5 цэцэрлэгт 879 хүүхэд хамрагдаж байна. Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Боловсролын салбарт 1 дүгээр сургууль дээр “Цахим сургууль бий болгох” төсөл, 2 дугаар сургууль дээр “Уламжлалт хөгжмийн зэмсэгийн дугуйлан”, утасгүй интернетийн орчин, 5 дугаар сургууль дээр “Цахим номын сан”, 3,4 дүгээр сургууль дээр Шатрын дугуйлангийн төсөлүүд тус тус хэргэжиж байна. Цахим сургуулийн нээлтийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр зохион байгуулсан нь энэ жилийн онцлог боллоо.