Нэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон түүний Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал:
Нутгийн захиргааны байгууллагууд, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадад иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлт шийдвэрлэлтийн 2013 оны 3 дугаар улирлын мэдээ, тайланг гарган танилцуулж байна.
Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал хүсэлтийгамаар, бичгээр, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаархүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хуулийн хугацаанд нь шийдвэрлүүлэн эзэнд нь хариуг өгч ажиллаж байна.
2013 оны 3-р улирлын байдлаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэдээс нийт 35 өргөдөл, гомдол ирснээс газартай холбоотой 1, хот тохижилттой холбоотой 5, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 1, ажилд орох, гарах, чөлөө хүссэн, ажлын байртай холбоотой 11, Эмчилгээний зардал, тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа хүссэн 3, бусад асуудлаар 14 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна. Хуулийн хугацаанд 33 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсэн ба 2 өргөдлийн шийдвэрлэх хугацаа нь болоогүй байна.
Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийт 197 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснээс бичгээр 136, утсаар 61 өргөдөл, гомдол, санал хүсэлт тус тус ирсэн байна. Газар олгож өгөхийг хүссэн, газрын талаар маргалдсан, барилга барих болон барилгын өргөтгөл хийх зөвшөөрөл хүссэн, орон сууцны зориулалт өөрчлөх зэрэг асуудлаар 5, орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, шүүх, цагдаагийн байгууллагын шийдвэр, хууль тогтоомжийн биелэлт, болон хот тохижилт, хог хаягдал, байгаль орчинтой холбоотой 23, орон сууц болон гэр олгож өгөхийг хүссэн, орон сууцны зээл хүссэн 6, гадаад болон дотоодод суралцах, сургалтын төлбөр хүссэн2, төрийн албан хаагчийн ёс суртахуун, зан харилцааны талаар 9, ажилд орох, гарах, чөлөө хүссэн, ажлын байртай холбоотой 34, эмчилгээний зардал, тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа хүссэн 51, бусад асуудлаар 67 өргөдөл ирсэн байна. Засаг даргын Тамгын газар 179 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд болон холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлсэн бөгөөд 15 өргөдлийн шийдвэрлэх хугацаа нь болоогүй, 3 өргөдөл, гомдлын хугацаа хэтэрсэн байна.
Аймгийн Засаг даргад хандаж мөнгөн тусламж хүсч өргөдөл гаргасан 30 иргэний өргөдлийг аймгийн Засаг даргаас олгох тусламжийн асуудлыг шийдвэрлэх орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 12 иргэнд мөнгөн тусламж олгохоос татгалзаж, 18 иргэнд Орон нутгийн нөөц сангаас нийт 3450,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.
Төрийн албаны тухай хууль, дотоод журам болон бусад эрх зүйн үндэслэлийн дагуу Засаг даргын Тамгын газар нь шинэ гэр бүл, шинэ хүүхэд болон шинээр орон сууцанд орсон 5 албан хаагчдад 450,0 мянган төгрөг, 8 албан хаагчдад 2964,0 мянган төгрөгийн нэг удаагийн тусламж олгожээ.
Төрийн үйлчилгээг шуурхай хүнд сурталгүй болгоход илүү анхаарч ажиллаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албад хамтран 5 дугаар сарын 16-ны өдөр Шивээговь суманд, 6 дугаар сарын 19-ний өдөр Баянтал суманд, 7 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэр суманд, 9 дүгээр сарын 18-ны өдөр Шивээговь суманд “Иргэдтэй ажиллах-Нээлттэй өдөрлөг”-ийг тус тус зохион байгууллаа. Өдөрлөгт давхардсан тоогоор 1022иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж,1868 орчим танилцуулга, брошур, гарын авлага тарааж, нийтдээ 54 өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авснаас газар дээр нь 40өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэрлээгүй үлдсэн 14өргөдөл, гомдол, санал хүсэлтийг тухайн байгууллагууд нь хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг иргэдэд өгсөн байна.
Засаг даргын Тамгын газар нь 7054-3434 дугаарын нээлттэй утсыг тогтмол ажиллуулан, иргэдийн санаа бодлыг сонсож, тавьсан санал хүсэлтийг судлаж, холбогдох хэлтэс, албанд шилжүүлэн шийдвэрлүүлж цаг хугацаанд нь хариуг эзэнд нь мэдэгдэж ажиллаж байна. Нээлттэй утсанд эхний 9 сарын байдлаарнийтийн орон сууцны дээвэр, хонгил, зам талбай засварлуулах талаар 19, Зориулалтын бус газар граш барьсан талаар 1, туурь хог цэвэрлүүлэх талаар 1, нийтийн орон сууцанд зориулалт бусаар хаалга гаргасан талаар 1, байгууллагын шийдвэртэй холбоотой 6, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 20, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 7, цахилгаан дулааны хангамжийн талаар 4, архи согтууруулах ундаа худалдан борлуулахтай холбоотой 2, нийтдээ 61 санал хүсэлт, гомдол ирснийгөөрийн эрхлэх асуудлын хүрээнд болон холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлан 49 санал, хүсэлт гомдлыг шийдвэрлүүлсэн бөгөөд 12санал, хүсэлт гомдлын шийдвэрлэх хугацаа нь болоогүй байна. Нээлттэй утсанд ирсэн санал хүсэлт, гомдлын дагуу ёс зүйн зөрчил гаргасан 1 дүгээр сургуулийн технологийн багш С.Мандахсайханы цалинг 2 сараар 10 хувиар хасч, зориулалт бус газарт граш барьж буй үйл ажиллагааг зогсоож, 1 дүгээр багт байрлах 2-р сургуулийн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг өргөтгөж, Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы гудамжинд худаг гаргасан байна.
Нэг цонхны үйлчилгээ нь ажлын 5 өдөр 0900-1700 цагийн хооронд ажиллаж, Хөдөлмөр, Нийгмийн даатгал, Нийгэм халамж, Мэдээлэл лавлагаа, Нотариат, Хаан банк, Төрийн банк гэсэн 7 төрлийн үйлчилгээгээр2013 оны эхний 9 сарын байдлаар27860 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.
Хоёр. Сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагуудад ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал:
Сумдын Засаг дарга болон түүний Тамгын газар, хэлтэс агентлагуудад 2013 оны 3-р улирлын байдлаар 2482өргөдөл, гомдол, санал хүсэлтирсэн байна.
Нийт 2482 өргөдлөөс 686 өргөдлийг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлж, өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд 2369өргөдлийг шийдвэрлэж, хугацаа болоогүй 113өргөдөл байгаа бөгөөд, гомдол, санал шийдвэрлэлт 95,4хувьтай байна.
Сумдаас ирсэн мэдээнээс харахад нийт өргөдлийн 719 буюу 29,0 хувь нь газар олгож өгөхийг хүссэн, газартай холбоотой, 3 буюу 0,1 хувь нь орон сууц, нийтийн аж ахуйтай холбоотой, 131 буюу 5,3 хувь нь орон сууц,гэр олгож өгөхийг хүссэн, 28 буюу 1,1 хувь нь ажилд орох, гарах, чөлөө, ажлын байртай холбоотой, 36 буюу 1,4 хувь ньэмчилгээний зардал, тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж хүссэн, 958 буюу 38,6 хувь нь иргэний бүртгэлтэй холбоотой, цэргийн албанаас чөлөөлөхийг хүссэн 1 буюу 0.1 хувь нь 606 буюу 24,4 хувь нь бусад өргөдлүүд тус тус эзэлж байна.
Үүнээс:
Сүмбэр сум: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Багийн Засаг дарга нар, газрын даамал, иргэний бүртгэл мэдээлэл, олон нийтийн байцаагчид бичгээр 1652 өргөдөл ирсэн байна. Үүнээс газартай холбоотой 710, хот тохижилттой холбоотой 3, орон сууц болон гэр олгож өгөхийг хүссэн, орон сууцны зээл хүссэн 4, ажилд орох, гарах, чөлөө хүссэн, ажлын байртай холбоотой 6, эмчилгээний зардал, тусламж хүссэн 14, иргэний бүртгэлтэй холбоотой 334, бусад асуудлаар 581 өргөдөл иржээ.Худаг гаргах хүсэлт гаргасан 10 иргэний өргөдлийг улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр худаг гаргах худгийн захиалгад оруулж шийдвэрлэсэн.
Гал түймэрт өртөж гэргүй болсон 4 дүгээр багийн 2 өрхөд тус бүр 65000 төгрөгийн мөнгөн тусламжийг олгосон байна. Тамхины тусгай зөвшөөрөл хүссэн 4 иргэнээс 3 иргэнд нь тамхины тусгай зөвшөөрлийг олгосон байна. Сум хөгжүүлэх сантай холбоотой 6 иргэнээс өргөдөл ирснийг шийдвэрлэж сум хөгжүүлэх сангийн зээлийн комисс газар дээр нь очиж ажиллан хариуг өгсөн байна.
Сүмбэр сум нь иргэдийн өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор 2-р улирлаас эхлэн “Нээлттэй утас 7054-3232 “дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн ба одоогоор тус утсанд гомдол, санал хүсэлт ирээгүй байна.
Баянтал сум: Нийт 504өргөдөл ирсэн байна. Үүнээс газартай холбоотой 1, орон сууц болон гэр олгож өгөхийг хүссэн, орон сууцны зээл хүссэн 116, ажилд орох, гарах, чөлөө хүссэн, ажлын байртай холбоотой 15, иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбоотой 359, эмчилгээний зардал, буцалтгүй тусламж хүссэн 8, бусад 5 өргөдөл байна.419 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж ажилласан байх ба 85 өргөдлийн шийдвэрлэх хугацаа нь болоогүй байна. Багуудад өргөдөл ирээгүй байна.
Шивээговь сум: Засаг дарга болон түүний Тамгын газарт 326 өргөдөл ирсэн. Үүнээс 315 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж ажилласан байх ба 11 өргөдлийн шийдвэрлэх хугацаа нь болоогүй байна. Газартай холбоотой 8, иргэний гэр бүл, шилжилт хөдөлгөөн, түр оршин суухтай өргөдөл 265, ажилд орох, гарах, чөлөө хүссэн, ажлын байртай холбоотой 7, эмчилгээний зардал, тусламж хүссэн 14, орон сууц гэр олгохыг хүссэн 11, цэргийн албанаас чөлөөлөхийг хүссэн 1, бусад 20 өргөдөл байна. Ажлын байр хүссэн 5 иргэнийг ажлын байраар ханган ажиллуулж байна.
Гэр олгохыг хүссэн 11 өргөдөл ирснийг гэр хүссэн иргэдийн бүртгэлд бүртгэж, орон гэргүй 6 иргэнд гэр олгохоор шийдвэрлэж, буцалтгүй тусламж, эмчилгээний зардал хүссэн 14 иргэний өргөдлийг судлан тус 14 иргэнд 340.0 мянган төгрөгийн тусламж олгосон байна.
Байгаль орчин аялал жуулчлалын газар: Тус газарт 2013 оны 3-р улирлын байдлаар нийт 13 өргөдөл ирсэн байна. Ирсэн өргөдлийн 8 нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх тухай, 3 нь цооног өрөмдөх, худаг гаргах тухай, 2 нь ажилд томилохыг хүссэн тухайөргөдлүүд ирсэн байна. Ирсэн өргөдлүүдийг цаг хугацаанд нь шийдвэрлэж, Говь-Оюу-уул ХХК-д 2013/08 дугаартай Байгаль орчны нөлөөллийн байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт,“Ус–Ду“ ОНӨҮГазарт 2013/10 дугаартай, М-Ойл ХХК-д 2013/09 дугаартай дүгнэлт, иргэн Ц.Энхжаргалд 2013/11 дугаартай дүгнэлт, иргэн Б.Мөнхбатын байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний 2013/14 дугаартай, “НИК” ХХК 2013/14, Говь Чанар ХХК 2013/15 дугаартай дүгнэлт гарган өгсөн байна. Цооног өрөмдөх хүсэлт гаргасан иргэн Г.Мөнхбаяр, аймгийн УЗХороо, “Илчлэг-Шивээ” ОНӨҮГазарт тус тус зөвшөөрлийг тус газраас олгосон байна.
Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар: 3 дугаар улирлын байдлаар 34 өргөдөл ирсэн байна. Үүнээс чөлөө хүссэн 2, цалинтай чөлөө хүссэн 7, ажилд орохыг хүссэн 4, ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 2, газар тариалангийн тоног төхөөрөмж хүссэн 1, актлагдсан сэлбэг худалдан авахыг хүссэн 1, ажилтан, албан хаагчдаас хүнсний хэрэгцээнд зориулж мал хүссэн 13, цалин хөлс нэмэгдүүлэхийг хүссэн 1, түрээсийн байр хүссэн 1, Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоотой гэрээ байгуулж хамтран ажиллах хүсэлт 1, мөнгөн тусламж хүссэн 1 өргөдөл ирсэн байна. Ирүүлсэн өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн ажилласан бөгөөд 1 өргөдлийн шийдвэрлэх хугацаа нь болоогүй байна.
Мэргэжлийн хяналтын газар: 2013 оны 3-р улирлын байдлаар иргэдээс 94, байгууллагаас 77, байгууллагын ажилтнуудаас 18, утсаар 6 нийт 196 өргөдөл гомдол санал хүсэлт ирүүлснээс 190 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариуг эзэнд нь өгч ажилласан байна. Хугацаа нь болоогүй шийдвэрлэх шатандаа 6 өргөдөл байна.
Өөрийн байгууллагын ажилтнуудаас нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэхээр тусламж дэмжлэг хүссэн 7, суралцаж байх хугацаандаа цалинтай чөлөө авахаар чөлөө хүссэн 5, тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан 1, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2, нутаг явах зардал хүссэн 3 өргөдөл ирүүлсэн байна. Тусламж дэмжлэг хүссэн албан хаагчдад 1388.1 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж, 100.0 мянган төгрөгийн шагнал олгосон байна. Чөлөө авах хүсэлт гаргасан 3ажилтанд цалинтай чөлөө олгосон байна.
Утсаар ирүүлсэн гомдлын дагуу Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоолны газруудад 2013 онд хэвшүүлэх 3 зүйлийг сурталчилж, зөвлөгөө өгчээ. Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр 26 хяналтыг гүйцэтгэж стандартын шаардлага хангасан 23 газарт дүгнэлт гаргаж, шаардлага хангаагүй 3 газарт 2 дүгнэлт, 1 албан шаардлагыг хүргүүлж биелэлтийг 100 хувь хангуулж ажиллажээ.
Дэд бүтцийн хяналтын чиглэлээр иргэний гомдлоор МХГазрын даргын баталсан 09-04-009/28 тоот удирдамжийн дагуу Баянтал суманд үйл ажиллагаа явуулж буй“Бигом Чойр“ ХХК, “Чойр хайрхан“ ХХК-ний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтын дүнгээр 27 заалт бүхий 2 албан шаардлагыг хүргүүлж, биелэлт 75 хувьтай байна.
Иргэний хүсэлтийн дагуу Сүмбэр сумын төвд шинээр баригдсан худалдааны төвийн барилгад шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Санхүүгийн хяналт шалгалт хийлгүүлэх хүсэлтийн дагуу Сүмбэр сумын сум хөгжүүлэх сангийн 2013 онд олгогдсон төслийн зээлд хяналт шалгалт хийхэд 2 иргэний төслийг зөвлөлийн гишүүд дэмжээгүй шийдвэр гаргасан ч төслийн зээл олгохоор, 3 иргэнд төслийн мөнгөн дүнгээр бус өөр дүнгээр зээл олгосон зэрэг зөрчил илэрсэн бөгөөд 2 иргэнд төслийн зээлийг олгуулахгүйгээр, 3 иргэний төслийн зээлийг анх баталсан төсвөөр нь олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс: 3 дугаар улирлын байдлаар нийт 32 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн нь халамжийн тэтгэврийг урьдчилан олгохтой холбоотой хүсэлт 29, тэжээгчээ алдсаны тэтгэмж урьдчилан олгох хүсэлт 1, түлшний хөнгөлөлттэй холбоотой 1, эмчилгээний хөнгөлөлт хүссэн 1 өргөдөл ирснийг 100 хувь шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн хэлтэс: 3 дугаар улиралд 42 өргөдөл бичгээр ирсэн байна. Цагдаагийн хэлтэст ажилд орох өргөдөл гаргасан 27иргэний өргөдлийг хүлээн авч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилд авах, албан тушаалд томилоход тавигдах болзол, шаардлага”-ын дагуу судалж ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст уламжилсан байна.
Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцахыг хүссэн өргөдөл гаргасан 5 албан хаагчийн материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Сургалт, сурталчилгааны хэлтэст хүргүүлсэн байна.
Шилжин ажиллах хүсэлт гаргасан болон ажлын байраа өөрчлөх хүсэлт гаргасан 5, тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн 4, бусад асуудлаар 1 өргөдөл байна. 37 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн ба 5 өргөдлийн хугацаа болоогүй байна.
Онцгой Байдлын хэлтэс: Тус хэлтэс нь хэлтсийн албан хаагчдаас ээлжийн болон ээлжийн бус чөлөө хүссэн өргөдөл 27, спортын мастерын нэмэгдэл хүссэн өргөдөл 2,төрийн тусгай алба хаах хугацааны нэмэгдэл олгохыг хүссэн өргөдөл 1, ажлын байрны дүгнэлт гаргуулж өгөхийг хүссэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өргөдөл 4 , ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн 2, ажилд авахыг хүссэн 1 өргөдлийг тус тус хүлээн авч холбогдох хууль тогтоомж, тогтоол заавар,байгууллагын дотоод журмын дагуу хэлтсийн удирдлагад танилцуулан хэлтсийн даргын тушаалаар шийдвэрлэн ажилласан байна.
Онцгой байдлын хэлтсийн даргын 2009 оны А/12 тоот тушаалаар батлагдсан “Онцгой байдлын хэлтсийн архивын баримт бичиг ашиглуулах журам”-ын дагуу хэлтсийн архив нь 14 албан хаагч, 7 иргэнд архивын лавлагаа өгч ажиллажээ.
Монгол улсын Төрийн албаны тухай хууль, хэлтсийн дотоод журмын дагуу 5 албан хаагчид байгууллагаас 750,0 мянган төгрөг, хамт олны сангаас 2 албан хаагчид 900.0 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон байна.
Аж ахуйн нэгж,байгууллага, ард иргэдээс тус хэлтсийн 7054101, 96540105 дугаарын утсуудаар гал түймрийн 19, хээрийн түймрийн 2, гамшиг, аюулт үзэгдлийн 10 дуудлагыг хүлээн авч хэлтсийн удирдлагад танилцуулан, шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах бүлэг, групп, гал унтраах хэсгийг томилон ямар нэгэн осол авааргүй, х,гал унтраах тактикийн алдаа, техникийн сааталгүй, хурдан шуурхай ажиллан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг нь биелүүлэн ажиллажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба: 2013 оны 3-р улиралд албан хаагчдаас 55, иргэдээс 19, ялтан, хоригдогчоос 79, нийт 153 өргөдөл бичгээр ирсэнийг хүлээн авч бүртгэн, хуулийн хугацаанд нь шийдвэрлэн зохих хариуг өгч ажилласан байна. Цахимаар болон амаар хүлээн авсан өргөдөл байхгүй.
Албан хаагчдаас ирсэн 55 өргөдлөөс үндсэн цалингийн шатлал ахиулах болон төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгуулахыг хүссэн 18, цэргийн байнгын тэтгэвэрт гарахыг хүссэн 2, өөр хорих ангируу шилжүүлэн томилж өгөхийг хүссэн 7, өөр албан тушаалд шилжин томилогдохыг хүссэн 5, Улаанбаатар хотод байр олгож өгөхийг хүссэн 2, дэвшин томилогдохыг хүссэн 6, мэдлэг боловсролоо дээшлүүлж, ахлагчийн сургуульд багшлахыг хүссэн 1, Дотоод хэргийн их сургуулийн магистрын ангид суралцахыг хүссэн 2, урьд гаргасан сахилгын шийтгэлээ арилгуулахыг хүссэн 1 өргөдөл тус тус ирсэн.
Ялтны зүгээс хэргийн талаар холбогдох дээд шатны прокурор, шүүхэд хандан гаргасан утга бүхий 42, цалин, хөлс олгуулахыг хүссэн 9, хувийн хэрэгт баяжилт хийлгэхийг хүссэн 20, гэрлэлт цуцлуулахыг хүссэн 1, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас Улаанбаатар хотод ойр хорих анги шилжүүлж өгөхийг хүссэн 3, урьдчилан хоригдсон хоногийг нөхөн олгуулахыг хүссэн 2,төлбөр төлөгдсөн тухай албан бичиг ирүүлэх хүсэлт 2 өргөдлийг холбогдох газарт уламжилж, ирсэн хариуг тухай бүр нь танилцуулж шийдвэрлэж ажиллажээ.
Иргэдээс ирүүлсэн 19 өргөдлийн 5 нь тус албанд ажилд орохыг хүссэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 8, бусад асуудлаар 6 өргөдөл ирснийг шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдсэн байна.
Шүүхийн шинжилгээний алба: Тус албанд 2012 оны 3-р улирлын байдлаар 6 өргөдөл, гомдол санал хүсэлт ирсэн байна. Суралцахыг хүссэн 1, ажилд орох, мөнгөн тэтгэмж хүссэн 4, эмчилгээний зардал хүссэн 1 өргөдөл ирүүлснийг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс: Нийт 8 өргөдөл ирсний 6 нь бичгээр 2 нь амаар ирсэн байна. Сүмбэр сумын иргэн Б.Мөнхжаргал,Х.Шинэтуяа, П.Норжмаа нарын өргөдлийг Дэлхийн зөн Бор –Өндөр ОНХХ-т уламжлан өгч зохих тусламжийг олгуулсан байна. Үүнд: 2 өрхийн 13 хүнд хүнс, хоол, хувцас, эд материалын дэмжлэг үзүүлж, 50000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байна.Мөн Баянтал сумын сургуулийн багш Ц.Нарангэрэлтэй холбоотой гомдлыг зохих шатны байгууллагад нь уламжлан өгч шийдвэрлүүлжээ.
Тээвэр, авто замын газар: Нийт 15 өргөдөл ирснээс 12 нь бичгээр 3 нь амаар ирсэн.Ажилд орох, гарах, ажлын байртай холбоотой 4, зам засвартай холбоотой 1, нийтийн тээврийн автобусны үйлчилгээний талаар 10 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснийг тухай бүрт нь шийдвэрлэж ажилласан. Иргэдийн гомдлын мөрөөр хот хоорондын автобусанд үзлэг шалгалт хийж шороо тоос ихтэй, пар муу халж байгааг тогтоож зохих шааардлагыг тавьснаар цэвэрлэгээг тогтмол хийлгэн, нэмэлт халаагуурыг тавиулж зорчигчдын ая тухтай нөхцлийг бүрдүүлэхэд хяналт тавин ажилласан байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: 2013 оны 3 дугаар улиралд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, байгууллагын ажилтнуудаас нийт 178 өргөдөл, гомдол, санал ирснээс газрын асуудалтай холбоотой 172, барилга, хот байгуулалттай холбоотой 5, ажилд орохыг хүссэн 1өргөдөл ирсэн байна. Газар өмчлөх болон газар эзэмших ашиглахтай холбоотой өргөдлүүдийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлэж ажилласан.Үүнээс:
Говьсүмбэр аймагт газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт авахыг хүссэн 47 иргэний өргөдөлд тухай бүрт нь тодорхойлолт гаргаж хариуг өгсөн.
Газар өмчлөх эрх шилжүүлэх 35 өргөдөл ирүүлснээс аймгийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/108, А/109 захирамжаар 12 өргөдөл шийдвэрлэж, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/206, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны А/232захирамжаар 13 өргөдөл шийдвэрлэсэн ба 2 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна.
Газар эзэмших эрхийг шилжүүлэх 27өргөдөл ирүүлснээс аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/70, 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/76, 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/78, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/82, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/ 94, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/ 95, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/ 110, 05 дугаар сарын 17-ны өдрийн А/ 116, 06 дугаар сарын 25-ны өдрийн А/ 162, А/163, 07 дугаар сарын 08-ны өдрийн А/175, 07 дугаар сарын 26-ны өдрийн A/186, 07 дугаар сарын 29-ний өдрийн A/189, 07 дугаар сарын 26-ны өдрийн A/193,08 дугаар сарын 02-ны өдрийн A/200, 09 дүгээр сарын 11-ний А/226, 09 дүгээр сарын 12-ны А/228, 09 дүгээр сарын 12-ны A/229 тоот захирамжуудаар өргөдлийг шийдвэрлэсэн ба 4 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна.
Газар барьцаалах 34өргөдөл, газар баталгаажуулах 10, газрын зөвшөөрөл хүссэн 5, газартай холбоотой бусад өргөдөл 8 ирүүлснийг тухайн өдөрт нь шийдвэрлэж хариуг нь өгсөн байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлэх солиулах 4 өргөдөл ирснийг шийдвэрлэсэн байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах 1 өргөдөл ирснийг 4201000135 дугаарын гэрчилгээг олгож шийдвэрлэсэн байна. A/226, A/228, A/229
Нийгмийн даатгалын хэлтэс: Тус хэлтэст 2013 оны 3-р улирлын байдлаар 18 өргөдөл ирсэн нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой 12, тэтгэвэртэй холбоотой 2, тэтгэмжтэй холбоотой 3, хяналт шалгалттай холбоотой 1 өргөдөл байна. 15 өргөдлийг шийдвэрлэж хариуг өгсөн ба 3 өргөдөл шийдвэрлэх шатандаа явж байна.
Улсын бүртгэлийн хэлтэс: 3 дугаар улирлын байдлаар 34 өргөдөл ирсэн байна. Үүнээс цагдаагийн тодорхойлолтыгбайгууллагаар уламжуулан авахыг хүссэн 2, ХААТР-1 маягтын мэдээлэл хүргүүлэхийг хүссэн 1, иргэний цахим үнэмлэх, хувийн хэрэг, оршин суугаа газрын тодорхойлолт хүссэн 5, Шивээговь сумын харъяат болох хүсэлт 1, нас барсан иргэний тодорхойлолт 1, газрын, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин авах, овог нэр өөрчлөлтийг хүчингүй болгуулах 5, иргэний шинэчилсэн бүртгэл, үйлчилгээний төлбөр буцаан авахтай холбоотой 3, хүүхдийн тоо тодорхойлсон лавлагаа 1, ажилд орох, ээлжийн амралт, чөлөө хүссэн 11, тусламж хүссэн 2, сургалтын төлбөр, замын зардал хүссэн 2 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.
Боловсрол, соёлын газар: 2013 оны 3-р улирлын байдлаар бичгээр 88өргөдөл ирсэн ньбагш нарын ёс зүйтэй холбоотой 4, аймгийн Засаг даргын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах хүсэлт 72, сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай холбоотой 1, сургалтын төв ажиллуулах зөвшөөрөл хүссэн 1, сонгон шалгаруулалттай холбоотой 4, анги дэвшиж сурах хүсэлт 1, байгууллагын ажилтан, албан хаагчдаас 4 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгч ажилласан байна.
Эрүүл мэндийн газар: Тус газарт нийт 17өргөдөл ирсэн байна. Үүнд Ажилд орохыг хүссэн 4, ажлаас гарахыг хүссэн 3, эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага, эмчилгээ, үйлчилгээний талаар 5, Архивын лавлагаа гаргуулахыг хүссэн 1, суралцахыг хүссэн 2, эмнэлгийн мэргэжилтэн дутагдалтай байгаа талаар 1, бусад 1 өргөдөл тус тус ирсэн байна.
Иргэдээс ирсэн өргөдлүүдийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, газрын даргын албан тоотуудаар хариуг хүргүүлжээ.
Ажилд орох, ажлаас гарахыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч хуулийн хугацаанд шаардлагатай албан тушаалд томилж, хүсэлтийг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Татварын хэлтэс: 3дугаар улиралд нийт 133 өргөдөл, гомдол ирсэн нь 30 нь иргэдээс орлого залруулах, улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох, татварын орлого буцаах, данс андуурсан тухай, 84 нь аж ахуйн нэгж байгууллагаас авто тээвэр болон өөрөөявагч хэрэгслийн орлого залруулах, тайлан залруулах, НӨАТ-ын тайланд залруулга хийлгэх тухай, 19 нь албан хаагчдаас ээлжийн амралт, ажлаас чөлөө хүсэх тухай, хүүхэд асрах чөлөө хүсэх тухай зэрэг өргөдөл ирснийг цаг тухай бүрд нь шийдвэрлэн хариуг эзэнд нь хуулийн хугацаанд нь өгч ажилласан байна.
Гурав. Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдол, санал хүсэлтийн судалгаа:
Аймгийн хэмжээнд нийт 3064 өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авсан байна. Нийт ирсэн өргөдөл гомдлын 2916 санал, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрлэх хугацаа болоогүй 145, хугацаа хэтэрсэн 3өргөдөл, гомдол, санал хүсэлт байна.
Нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 27 нь амаар, 61 нь цахим сүлжээгээр болон утсаар, 2976 нь бичгээр ирсэн байна.
2013 оны 3-р улирлын байдлаар газартай холбоотой өргөдөл 897 буюу 29.3 хувийг, байгаль орчин, хот тохижилттой холбоотой өргөдөл 36 буюу 1.2 хувийг, сургалтын төлбөртэй холбоотой өргөдөл 2 буюу 0.1 хувийг, орон сууц, гэр олгохыг хүссэн 137 буюу 4.4 хувийг, төрийн албан хаагчийн ёс суртахуунтай холбоотой 13 буюу 0.4 хувийг, ажилд орох, чөлөө хүссэн, ажлын байртай холбоотой 136буюу 4.9 хувийг, эмчилгээний зардал, тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа хүссэн хүссэн 94 өргөдөл буюу 3.1 хувийг, иргэний гэр бүл, шилжилт хөдөлгөөн 958 буюу 31.3 хувь, бусад өргөдлүүд 790 буюу 25.8 хувийг тус тус эзэлж байна.
Иргэдийн санал хүсэлтийг байгууллагууд бичгээр болон нээлттэй утсаар, веб сайт, санал хүсэлтийн хайрцаг, “Иргэдтэй ажиллах нээлттэй өдөрлөг”, ”Нэг цонхны үйлчилгээ”-гээр авч, хугацаанд нь шийдвэрлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 3 дугаар улирлын байдлаар өргөдөл гомдол, санал хүсэлт шийдвэрлэлтийн ажил 95 хувьтай байна.