Говьсүмбэр
аймгийн Сүмбэр суманд 2013 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд
“Гамшгаас хамгаалах арга хэмжээ” сэдвээр астрономийн 12, оперативын 72
цагийн багтаамжтай, 3 үе шаттайгаар гамшгаас хамгаалах иж бүрэн
сургуулийг зохион байгуулсан. Сумын онцгой комисс, ерөнхий зориуллаттай
мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд “Яаралтай цуглар” дохиог дамжуулж, бэлэн
байдлын үзлэг хийлээ. Бэлэн байдлын үзлэгт 73 хүн, 11 автомашин, 2
мотоцикл, 150 гаруй иргэд хамрагдлаа.
Сумын онцгой комисст хүн,
малын гоц халдварт өвчний үед авах арга хэмжээ, гал түймрийн гамшиг
тохиолдсон тухай, цасан болон шороон шуурганы гамшгийн аюулын тухай
цагийн байдал өгч, нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, хэрэгжүүлэх арга
хэмжээний санал гаргах, шуурхай шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх,
шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Сүмбэр сумын гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцсон сумын
онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний
оролцоо болон иж бүрэн сургуулийг “ХАНГАЛТТАЙ” гэж сургууль зохион
байгуулсан сургуулийн удирдагч, ажлын хэсгээс дүгнэлээ.