ҮТА-ны хэмжээнд цахим тайлангийн системийг нэвтрүүлэн багагүй хугацаа өнгөрч байгаа ба энэхүү ажлыг өргөжүүлэн "Цахим татварын мэдээллийн систем"-ийг нэвтрүүлж байгаа бөгөөд дээрх сэдвийн хүрээнд Татварын Ерөнхий газраас Говьсүмбэр аймгийн Татвар төлөгчдөд зориулсан 2 өдрийн сургалт болох гэж байна. Сургалтаар цахим татварын системд хэрхэн хэрэглэгчийн эрхээ үүсгэх, системд хэрхэн ажиллах талаар заавар, зөвөлгөө өгөх юм.