Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Залуучуудын зөвлөл”-ийн санаачилгаар тус хорооны Баянхошууны 25 дугаар гудамжны хуучин хур хог цугларсан газрыг цэвэрлэн хүүхдийн тоглоомын талбай барьж хүлээлгэн өгчээ. Иргэн Б.Чинболд, А.Азжаргал нар Улаанбаатар хотын захирагчийн “Наран” дахь ажлын алба болон 7 дугаар хорооны ажилтан, албан хаагч нартай хамтран “Ногоон байгууламж” төсөл бичсэний үр дүнд Нийслэлийн тохижилт, үйлчилгээний хэлтсийн санхүүжилтээр энэхүү хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулсан байна.