ХОРООНЫХОО ИРГЭДИЙГ ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАЛАА

Нэмэгдсэн: 2014-06-24

ХОРООНЫХОО ИРГЭДИЙГ ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАЛАА

 Сонгинохайрхан дүүргийн  ЗДТГ-аас хэрэгжүүлж буй  “Хотын соёл” төслийн хүрээнд тус дүүргийн 32 дугаар хорооноос  “Хотын иргэн” санаачилгат аян зохион байгуулж хорооныхоо ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангажээ.

Тодруулбал, дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хорооныхоо ажилгүй 30 иргэнийг өдрийн 22 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан байна. Иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн далан, суваг шуудууг цэвэрлэж, иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлээд байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл