ЕСӨН САРЫН НЭГЭН БОЛЛОО

Нэмэгдсэн: 2014-09-01

ЕСӨН САРЫН НЭГЭН БОЛЛОО

 Өнгө өнгийн цэцэг алагласан, өөрсдөө цэцэгнээсээ ч гоё болчихсон хүүхэд багачууд шуугилдсан 9 дүгээр сарын 1-ний энэ өдөр жилийн 365 хоногийн хамгийн сайхан, хамгийн содон өдрүүдийн нэг билээ.

Улс орон даяар хичээлийн шинэ жилийн нээлт хийж байгаа энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн харьяа төрийн болон хувийн өмчит  23 сургууль, 75 цэцэрлэг суралцагчдаа хүлээн авч хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд Ирээдүй цогцолбор сургуулийн 2 дугаар бага сургууль, 122 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцож хүүхэд багачуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм. Тэрээр нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ

....Өндөр амжилт гаргахад хичээнгүй чанар, хичээл зүтгэл чухлыг санаж, сурлага хөдөлмөртөө өндөр амжилт гарган, ямагт тэргүүн эгнээнд алхахыг сурагч багачуудад хүсэн ерөөлөө.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд 19000 орчим хүүхэд Сургуулийн өмнөх боловсролд, 38000 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдан суралцаж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл