Монгол Улсын Хууль зүйн яамны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Архивын ерөнхий газар нь өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах,
харилцан туршлага солилцох зорилгоор Хууль зүйн яамны харъяа
агентлагуудын удирдлагуудыг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн
авч өөрсдийн үйл ажиллагаа, шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдсэн ажил,
цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, тулгамлаж буй асуудлуудыг
танилцууллаа.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Үндэсний төв
архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүхэн баримтаар “Хууль зүйн
яам-хуучин данс харааны хуудаснаа” сэдэвт архивын баримт, гэрэл зураг,
биет үзмэрийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
Уг үзэсгэлэнд Хууль зүйн
яам болон харьяа байгууллага тус бүрийн түүхэнд холбогдох 200 гаруй
архивын баримтыг дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал иргэдэд үнэ төлбөргүй сонирхуулж байна.