“Шинэчлэл-сэтгэл гарган хийх ажил” Төрийн албан хаагчдын анхдугаар чуулганд Сангийн сайдын Ч.Улаан “Санхүү, төсвийн шинэчлэл” сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн Засгийн Газрын шинэчлэлийн бодлогын суурь нь санхүү, төсвийн шинэчлэл юм. Төсөв, санхүү хэр зэрэг чадвартай байна Засгийн газрын чадавхи тэр хэмжээгээр өндөр байна.
Санхүү, төсвийн шинэчлэлийн гол зорилт нь Эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, төсвийн төвлөрлийг сааруулах, төсвийн эрх захирагчдын эрх, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, төв орон нутгийн харилцааны шинэ механизмыг бий болгох, иргэд, олон нийтийн оролцоог хангах явдал юм.
Санхүү, төсвийн шинэчлэлийн бүрэлдэхүүн, түүний хүрээнд хийсэн ажлуудын талаар товч танилцуулав.
1.Төсөв, татварын шинэчлэл
-Хөтөлбөрт суурилсан төсөв
-Татварын 2 дахь шатны шинэчлэл
-Тусгай сангуудын шинэчлэл
-Орон нутгийн төсвийн шинэчлэл
2. Санхүүгийн бодлогын шинэчлэл
-Санхүүгийн зах зээлийн механизмын шинэчлэл
-Өрийн удирдлагын шинэчлэл
-Баялгийн сангийн шинэчлэл
3.Терийн сангийн шинэчлэл
4.Тесвийн хяналт, эрсдлийн удирдлагын шинэчлэл
5.Тусгай чиг үүргийн шинэчлэл
-Худалдан авах ажиллагааны шинэчлэл
-Нягтлан бодох бүртгэлийн шинэчлэл.