Дэлхийн банкны Олон салбарыг хамарсан техник туслалцааны төслийн хүрээнд “Дотоод аудитын гарын авлага”-ыг боловсруулж, хянаж, эмхтгэн, хэвлэж, Төсвийн ерөнхийлөн захирагчдад хүргүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд “Улсын салбарын Дотоод аудитын гарын авлага” номыг хэвлүүлсэнтэй холбогдуулан яамд болон агентлагийн ХШҮДАГ-ын дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 2013 оны 4-р сарын 05-нд Сангийн яамны 9 давхарын хурлын зааланд хийлээ.
Тус
сургалтанд ЗГХЭГ, бүх яамд болон ГЕГ, ТЕГ, Хан-Уул дүүргийн
ХШҮДАГ-уудын дарга, дотоод аудит хариуцсан мэргэжилтнүүд нийт 47 хүн
оролцсон байна. Ирсэн мэргэжилтэнүүдэд Улсын салбарын Дотоод аудитын
гарын авлага” номыг тараасан.
Дэлхийн
банкны зөвлөх Ж.Жаргалсүрэн нь сургалтыг хийж, Дотоод аудитын гарын
авлагын номыг бүрэн тайлбарлан өгч, дотоод аудитын ажлын итгэлтэй
байдлын түвшинг өндөр байлгахын тулд оновчтой, үр дүнтэй аудит хийх нь
зүйтэй ба аудитын төлөвлөлт маш чухал үүрэгтэйг онцлон, цаашид аудитыг
явуулахдаа тухайн байгууллага өөрийн онцлогийг харгалзан бага зэрэг
өөрчилж, хэрэглэх талаар тодорхой заавар зөвлөгөөг өглөө.
Сургалтанд
суусан мэргэжилтэнүүдээс асууж тодруулах зүйл байвал тухайн
байгууллагыг хариуцсан мэргэжилнүүдтэй холбогдож хамтран ажиллах болон
дотоод аудитын гарын авлагын ном авахыг хүссэн байгууллагыг албан
бичгээр хандахыг зөвлөв.