Төрийн ордонд гарсан галыг бүрэн унтраасан. Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж байна гэж Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийж байгаа тул Засгийн газрын ээлжит хуралдааныг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.