Mineral Resources Authority

  • Үйл ажиллагааны эрхэм зорилго

  • Ашиг малтмалын  газрын эрхэм зорилго нь төрөөс геологи,  уул  уурхайн  салбарын  хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд  хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн  хөгжилд эрдэс баялгийн  гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.

  • Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

  • Ашигт малтмалын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль,  түүнийг хэрэгжүүлэх журам, Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр,  Уул уурхайн сайд, дэд сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.

  • Үйл ажиллагааны стратегийн зорилт

  • Ашигт малтмалын газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • 1. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагад геологийн салбарын хөгжлийн бодлого боловсруулах дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг сайжруулах санал, судалгаа боловсруулах

  • 2. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, бодолгын удирдамжийг нь хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг сайжруулах санал, судалгаа боловсруулах

  • 3. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нүүрсний салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг сайжруулах санал, судалгаа боловсруулах

  • 4. Ашигт малтмалын  хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх

  • 5. Төрийн  захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах

  • 6. Геологи, уул уурхайн салбарын хяналт шинжилгээ, үнэлгээний чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, статистик мэдээллийн чиг үүргийг хэрэгжүүлэх

  • 7. Ашигт малтмалыг  боловсруулах, баяжуулах замаар нүүрсний чанарын зэрэглэлийг дээшлүүлэх, утаа болон механик хольцийг бууруулах технологийг нэвтрүүлэх, нүүрсний хийжүүлэлт, хагас кокс, кокс химийн бүтээгдэхүүн, бордоо болон нефтийн бүтээгдэхүүн гаргах шинэ техник технологийн туршилтын ажлууд болон шаардлагатай суурь судалгаа, техник, технолгийн туршилтын ажлууд болон шаардлагатай суурь судалгаа, техник, технологийн үндэслэлийг боловсруулах.

  • Бүтэц зохион байгуулалт

                                              1997 он                                      

Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-ийг баталж тус оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээр Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэ орчин бүрдсэн билээ.Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1З2 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг байгуулж, тус газрын даргаар Д.Жаргалсайханыг томилжээ.

2004 он

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах” тухай УИХ-ын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 249 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох АМХЭГ (хуучнаар), Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)-ыг байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 159 дүгээр захирамжаар Л.Болдыг тус газрын даргаар томилжээ. АМГТХЭГ (хуучнаар) нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үйлдвэр, худалдааны сайдаас эрдэс баялаг, газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт, чиглэлүүдийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон байна.

2008 он

УИХ-ын 2008 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол,  Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ (хуучнаар)-ыг Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамны харьяа хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулсан.

2009 он

Засгийн газрын 2009 оны 54 дүгээр тогтоолоор Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Д.Батхуягийг томилсон байна.

2012 он

Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаар тэмдэглэлийг тус тус  үндэслэн Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилов.


Government agencies news