Family, Youth And Child Development Agency

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

2014 он

Хүүхдийн төлөө үндэсний газар нь Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ.

Агентлагийн үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байна. Агентлагийн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь нэг талаас иргэд, хүүхэд,  олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд, нөгөө талаас Засгийн газрын агентлагууд, төрийн холбогдох бусад байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, гадаад орны болон олон улсын байгууллага, төрийн ба төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн болон бусад байгууллагууд байна.

Үйл ажиллагааны эрхэм зорилго:

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомжийн биелэлтийг хангуулан,  хүүхдийн эрхэд суурилсан, ёс зүйг эрхэмлэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд оршино. Бид дараах тэргүүлэх чиглэл чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

· Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих замаар гэр бүл, нийгмийг хөгжлийн таатай орчин болгоход чиглэсэн мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;

· Хүүхэд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх  үйлчилгээг хөгжүүлэхэд шаардагдах нийтлэг удирдамж, арга зүйгээр хангах, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хүүхэд төвтэй гэр бүл, олон нийт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх;

  Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах мэдээлэл, судалгааны үндэсний дэвшилтэт технологид суурилсан санг бий болгож, үйлчилгээний үр дүнг нийтэд хүртээмжтэй, ил тод болгох, хүүхдийн эрхэд суурилсан бодлогын хэрэгжилт, үр дүнг хянах олон нийтийн хяналтын тогтолцоог төлөвшүүлэх;

· Байгууллагын гадаад, дотоод харилцааг түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар, захиргаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад удирдлагын манлайллыг хангаж, ил тод, авлига, хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг төлөвшүүлж ажиллах.

Агентлаг нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
 Хүүхэд, гэр бүлд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээний хүрээ, нэр төрлийг хөгжүүлэх, чанартай шуурхай үйлчилгээг өргөжүүлэх;
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих бүх шатны төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэх;
 Үр дүнд суурилсан мэдээлэл, хяналт үнэлгээ, дотоод болон нийгмийн аудитын механизмыг боловсронгуй болгох;
Захиргаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, манлайллыг хангаж, ил тод, авлига, хүнд сурталгүйүйлчилгээ, харилцааг төлөвшүүлэх.

Агентлагийн үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар:

Төрийн захиргааны нэгж:

o Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургаа болон долоодугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, гадаад хамтын ажиллагааг эрхлэх, санхүү бүртгэл, аймаг (нийслэл)-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (газар)-ийн санхүү бүртгэл, үүний дотор төсвийг нэгтгэх, батлагдсан төсвийг хуваарилах, зарцуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих зэрэг асуудлыг хариуцах,санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, үндэсний газрын удирдлага, албан хаагчдад дотоод ажил хэрэг, эрх зүйн зөвлөгөө, нийтлэг үйлчилгээний дэмжлэг үзүүлэх.

o  Энэ нэгжийн дотор Гадаад хамтын ажиллагааны, Олон нийттэй харилцах, Нийтлэг үйлчилгээнийнэгжүүд ажиллана.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих нэгж:

o  Энэ нэгж нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, орон нутгийн болон өөрийн удирдлагын байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах, зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан хөгжлийн үйлчилгээний бодлого, холбогдох журам, заавар, төлөвлөгөө, хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх.

Хүүхэд хамгаалал, үйлчилгээний нэгж

o  Энэ бүтцийн нэгж нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомж, дүрэм, журам болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн амьдрах аюулгүй орчныг хамгаалах, бүх төрлийн эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашиг хохирч, зөрчигдсөн үед үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээг тогтмолжуулах болон зорилтот бүлгийн хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн оновчтой, үр дүнтэй нийгмийн үйлчилгээ, тусламж, дэмжлэгийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үйлчилгээний стандартыг боловсруулах, хэрэгжилтийг хангах,  харьяа газар, хэлтсийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах.

Хяналт, шалгалт, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг:

o  Энэ нэгж нь улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хүүхдийн асрамж  халамжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, хөрөнгийн зарцуулалт, үр ашиг, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж зэрэгт хяналт, шалгалт, дотоод аудит хийх үүрэгтэй бөгөөд байгууллагын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, харьяа газар, хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг сайжруулах бодлого, шийдвэрт нөлөөлөхүйц мэдээлэл, судалгааны сан бүрдүүлэх, үндэсний сүлжээг хөгжүүлэх,хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийх. Энэ нэгжийн дотор Судалгааны нэгж ажиллана. 

Харьяа байгууллага:

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв

- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв 

Салбар байгууллагууд:

-21 аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

-Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-48, 210648, Бага тойруу- 44А, Засгийн газрын 11-р байр

  Утас:   (976-51) 262109-Даргын туслах

    (976-51) 262737-Тамгын газар

 62263101-Олон нийттэй харилцах хэлтэс

(976-51) 262814-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар

    (976-51) 262914-Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газар

(976-51) 262209-Мэдээлэл, судалгаа, мониторингийн газар

(976-51) 261854-Жижүүр

  Хүүхдийн утас: 108 /орох дуудлага үнэгүй, ажлын цаг -24/

Факс: (976-11) 262109

Websait: nac.gov.mn

  E-mail: info@nac.gov.mn

Government agencies news