Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

САЛБАРЫН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

Нэмэгдсэн: 2019-04-11 03:18:00

САЛБАРЫН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Орон тооны бус салбар зөвлөлүүдээс хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тоймлон танилцуулж байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн в/779 албан тоотоор хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудад олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай удирдамж чиглэлийг хүргүүлж улс орон даяар салбарын хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээхр үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Тухайлбал УБЦТС ТӨХК нь “Цахилгаан эрчим хүчээр хангах” гэрээнд заагдсан хангагчийн хүлээх үүрэг, хэрэглэгчийн эдлэх эрх, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тооцооллын аргачлал, үнэ тариф, төлбөр төлөх хугацаа, төлөөгүй тохиолдолд учрах эрсдэл, дуудлага барагдуулах үйлчилгээнд баримтлах стандартчилагдсан хугацаа зэрэг сэдвүүдээр 8 дүүрэг, нэг аймгийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 53 ажилтан томилж 9869 хэрэглэгчдэд сургалт, зөвлөгөө өгч ажиллажээ.

Аймаг, орон нутгийн салбарын үйлдвэр, компаниуд үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хэрэглэгчийг эрхийг хамгаалах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Үүнд: “УБДС” ТӨХК нь онлайнаар хэрэглэгчдийн санал, хүсэлтийг хүлээн авах программыг ажиллуулж эхэлсэн. “ДСЦТС” ХК-иас 120 хэрэглэгчээс үйл ажиллагааныхаа талаар санал асуулгыг авсан. “ДСЦТС” ХК-иас tsahilgaan.mn, Qpay, Socialpay, интернет банк, мобайл банк ашиглан цахилгааны төлбөрөө төлөх, НӨАТ-ын баримтаа онлайнаар авах шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажилласан. “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас хэрэглэгчийн дуудлагыг хүлээн авах, шуурхай үйлчлэх Call center үйлчилгээг нэвтрүүлэн ажилласан зэргийг дурдаж болно.

Утас: 1800-1284

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Санал болгож байна
2019-06-03 06:09:04

“ЗӨВЛӨМЖ”

Төрийн байгууллагуудын мэдээлэл