Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

“ӨРСӨЛДӨӨН ДЭХ БОСОО ХЯЗГААРЛАЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нэмэгдсэн: 2019-10-14 15:20:14

“ӨРСӨЛДӨӨН ДЭХ БОСОО ХЯЗГААРЛАЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын БНСУ дахь Бодлогын төвтэй хамтран “ӨРСӨЛДӨӨН ДЭХ БОСОО ХЯЗГААРЛАЛТ” сэдэвт олон улсын хурлыг 2019 оны 09 сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.


Энэхүү олон улсын хуралд БНСУ, Малайз, Тайланд, БНХАУ-ын Тайвань, Вьетнам, Япон, Сингапур, Филиппин, Австрали, Мяньмар, Лаос, Камбожи, Европын холбоо, Энэтхэг, Франц, Пакистан зэрэг 17 улсын Өрсөлдөөний байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцсон юм.


Монгол Улсаас Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн Прокурорын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд, албан хаагчид оролцов.


Олон улсын хурлын эхний өдөр Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /OECD/-ын өрсөлдөөний ахлах шинжээч, ноён Рубен Максино “Өрсөлдөөн дэх босоо хязгаарлалт”, Франц улсын Өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллагын зөвлөх, ноён Силина Эсписсон “Цахим худалдааны зах зээлийг тодорхойлох асуудал”, Европын холбооны төлөөлөгч Сара Бачио “Европын холбооны комиссын сүүлийн үеийн шийдвэрүүд” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл, мэдээлэл тавьлаа.
Хурлын дараагийн өдрүүдэд Франц, Австрали, Япон, БНХАУ-ын Тайвань болон Монгол улсын төлөөлөгчид өөрсдийн улс орны сайн туршлагын талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.


“ӨРСӨЛДӨӨН ДЭХ БОСОО ХЯЗГААРЛАЛТ” сэдэвт олон улсын хурал нь оролцогчид зах зээлийн чухал асуудал болох бизнесийн өрсөлдөөний босоо хязгаарлалт, жижиглэнгийн үнийн босоо гэрээ хэлцэл, цахим худалдааны зах зээлийг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн, эдийн засагт үзүүлэх хохирол, хууль эрх зүйн зохицуулалтын талаар улс орнууд өөрсдийн туршлага, мэдлэг, мэдээллийг харилцан солилцсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Санал болгож байна
2019-11-04 15:24:07

2019-11-04 15:22:41

2019-11-04 15:18:50

Төрийн байгууллагуудын мэдээлэл