Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын салбар зөвлөл “Хэрэглэгчээ сонсъё” нэг цэгийн үйлчилгээгээр иргэд, хэрэглэгчдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Нэмэгдсэн: 2019-10-14 15:53:49

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын салбар зөвлөл “Хэрэглэгчээ сонсъё” нэг цэгийн үйлчилгээгээр иргэд, хэрэглэгчдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих орон тооны бус салбар зөвлөлүүдийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2017 онд яамд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулсанаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил улс орон даяар зохион байгуулагдах ажилд ахиц гарсан.


Энэхүү ажлын нэгээхэн үр дүн нь “Хариуцлагатай хэрэглээ- хэрэглэгчийн эрх”-ийн жилийн хүрээнд аймаг, сум, дүүргийн орон тооны бус салбар зөвлөлүүд “Хэрэглэгчээ сонсъё” нэг цэгийн үйлчилгээгээр иргэд, хэрэглэгчиддээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө мэдээллийг шуурхай хүргэн ажиллаж байгаа сайн туршлага юм.

Санал болгож байна
2019-11-04 15:24:07

2019-11-04 15:22:41

2019-11-04 15:18:50

Төрийн байгууллагуудын мэдээлэл