ОХУ-Д БҮРТГЭГДСЭН МАЛ АМЬТНЫ ГАЛЗУУ ӨВЧНИЙ ТАРХАЛТ

Нэмэгдсэн: 2014-09-19 10:00:50

 ОХУ-Д БҮРТГЭГДСЭН МАЛ АМЬТНЫ ГАЛЗУУ ӨВЧНИЙ ТАРХАЛТ

ОХУ-ын нутаг дэвсгэрт 2013 оны байдлаар 3507 толгой мал амьтан галзуугаар өвчилсөн. Өвчилсөн малыг төрлөөр нь авч үзвэл 418 толгой үхэр, 47 бог мал, 18 адуу, хоёр гахай, 454 муур, 1663 зверей 136 буга байна. Нийт өвчилсөн мал амьтны 47.4 хувь нь зэрлэг амьтад, 34.9 хувь нь гэрийн тэжээвэр махчин амьтад бол 17.7 хувийг гэрийн тэжээвэр амьтад эзлэж байна. Галзуугийн гаралтыг 2012 онтой харьцуулбал 2013 онд тус улсын 65 мужид өвчлөл бүртгэгдэж нийт өвчлөлийн тоо 1.3 дахин өсжээ. Тэгвэл 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ОХУ-ын засаг захиргааны 55 муж, холбооны тойрогт 566 удаагийн галзуугийн тохиолдол мал амьтанд бүртгэгдсэн.

 

Сонирхуулахад 2000-2005 оны хооронд жил тутам 450,000 хүн галзуугийн улмаас тусламж авахаар эмнэлэгт хандсан бол тэдгээрийн 30 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзлэж байна. Эмнэлэгт тусламж авахаар хандсан хүмүүст судалгаа хийж үзвэл хотын оршин суугчид нь хөдөө тосгоныхоос 3,5 дахин их байжээ. Мөн энэ хугацаанд ОХУ-ын 35 мужид галзуугийн улмаас 95 хүн нас барсан. Нас барсан хүмүүсийг ямар амьтанд ноцуулсан байдлаар нь ангилж үзвэл 64,1 (59 хүн) хувь нь нохой, муур, 33,7 хувь (31 хүн) зэрлэг ан амьтад, 1.08 хувь (нэг хүн) гэрийн тэжээвэр амьтан, үлдсэн хүний хувьд ямар амьтанд ноцуулсан нь тодорхой бус байгаа ажээ.

Мэдээллийн эх сурвалж: ОХУ-ын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны харьяа Бүх Оросын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төвийн (ВНИИЗЖ)мэдээлэл задлан шинжилгээний төв 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл